Си Эм Жи Ти Эс ХХК нь 2009 оноос хойш адал явдалд дурлагч, спортлог амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор дэлхийн чанар, загвар, шийдлээрээ тэргүүлэгч унадаг дугуй, спортын тоног төхөөрөмж, аяны хэрэгслийг Монгол Улсад албан ёсоор нутагшуулан нийлүүлж ирсэн компани юм. Бид олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчдийг Монголын хэрэглэгчидтэй холбон, спортоор дамжуулан нийтийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Бизнесийн салбарууд
Фитнес
Бид мэргэжлийн хамт олон таны фитнес заалыг , төлөвлөлтөөс эхлэн бэлтгэн нийлүүлэлт, угсралт үйлчилгээ, болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлэн ажиллах бөгөөд, салбартаа дэлхийд тэргүүлэх шийдлүүдийг санал болгож байна.
Усан бассейн
Тайвань улсын МАМ брендийн усан байссейны шийдлийг Монгол улсад албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Спорт заал
Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны шаардлага стандартад нийцсан Италийн Dalla Riva спортын модон шалыг Монголын зах зээлд албан ёсоор төлөөлөн ажиллаж байна.
Онцлох төслүүд
Наадам 1/2
ProFit Fitness Center
GAN Sports Center
Royal Club Wellfit
KING CLUB Sports Complex
UG ARENA
SS Garden Sports Complex
Saruul Sports Complex
River Club